Израйлийн тал Палестин руу гал нээлээ

Израйлийн хамгаалалтын албаныхан даваа гаригийн өглөө Палестины баруун эрэг орчимд байрлах дүрвэгчдийн хуаран руу гал нээсэн хэмээн Палестины албаныхан мэдээлэв.Энэ үеэр гурван хүн амь насаа алдсан байна. Эхэндээ энэ халдлагын талаар тодорхой мэдээлэлгүй байсан ч удалгүй Израйлийн тал гал нээсэн болохоо хүлээн зөвшөөрсөн юм. Халдлагад өртсөн дүрвэгсдийн хуаран дайны бүсэд харьяалагддаг учир ийнхүү өртсөн нь ойлгомжтой.

Халдлагын талаар Палестины хуул тогтоогч Мустафа Бархоути “Гэнэт л ямар ч анхааруулгагүй дайралт хийсэн. Маш түрэмгий үйлдэл боллоо, Израйлийн талыг шууд буруушааж байгаагаа хэлмээр байна” хэмээн ярьжээ.

Израйль, Палестины хоорондох асуудал хурцхан өрнөсөөр өнөөг хүрч байгаа. Өнгөрсөн хугацаанд Израйлийн тал илүү түрэмгий шинжтэй асуудалд хандсаар ирсэн, энэ байдал нь одоо хэр үргэлжилсээр байгаа нь харагдаж байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ