Жон Керри: Сиричүүд химийн зэвсэг хэрэглэсэн нь маргаангүй тогтоогдлоо

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Сирийн засгийн газар босогчдынэсрэг химийн зэвсэг хэрэглэсэн эсэх ньмаргаагүй нотлогдлоо хэмээн мэдээлэв. Тэрбээр Дамаск хотод болсон сүүлийн хэд хэдэн тулааны үеэр амь үрэгдсэн хүмүүст хийсэн шинжилгээний үр дүнд тулгуурлан ийнхүү мэдээлэл хийж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Сирит мянга гаруй хүн богино хугацаанд амь насаа алдсан хэрэг гарсан. Үүнийг АНУ болон олон улс химийн зэвсэг хэрэглэсэн хэмээн Сирийн засгийн газрыг хардаж байсан. Үүний зэрэгцээ босогчдыг мөн засгийн газрын эсрэг иймэрхүү үйлдэл гаргасан байж болзошгүй хэмээх хардлага бас байсан юм. Босогчдыг хардаж байсан гол хүчин бол ОХУ байсан. Тэдний зүгээс Башар аль-Ассадын засгийн газар химийн зэвсэг ашиглаагүй гэсэн итгэлтэй байсан билээ.
Харин өчигдөр НҮБ-ынхан судалгаа, шинжилгээгээр химийн хүчтэй хорт зэвсэг ашигласан болохыг тогтоосон байна. Үй олноороо амь үрэгдсэн хүмүүсийн үхлийн шалтгаан ийнхүү тодорхой боллоо. Харин химийн зэвсэг хэрэглэсэн нь нэгэнт тодорхой болсон байхад Сирийн засгийн газар одоо хэр үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй хэвээр байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ