Түймэр нийт 600 км газрыг бүрхжээ

АНУ-ын Калифорни мужийн ихэнх хэсгийг бүрхээд байгаа түймэр улам хүчээ авсаар байна. Йосемит үндэсний цэцэрлэгт хүрээлэн бараг бүхэлдээ шатсан гэж хэлж болохуйц байдалд хүрчээ. Албаныхны өгсөн мэдээллээр тус мужийн 600 км газар бүрэншатаж түймрийн аюулд өртсөн байна. Галд мянга мянган айлын орон гэр шатаж, үнсэн товорго болжээ. Гэр оронгүй болсон хүмүүсийг Сан Франциско руунүүлгэн шилжүүлээд байгаа ч тус хотоос 220 км-ийн цаахна улаан гал дүрэлзэж байна.
Галын унтраахын тулд их хэмжээний ус, галын хор ашиглаж байгаа ч хараахан намжихгүй байгаа хэвээр байна. Түймэрт өртсөн нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж, аюулгүй газарт хүргэж байгаа юм. Гамшгийн бүсэд усны хомсдол үүсэн учир ойролцоо хотуудаас ус зөөвөрлөж байгаа гэнэ. Гал сөнөөгчид маш шаргуу ажиллаж байгаа хэдий ч хяналтад авахад тун хүндрэлтэй байгаа тухай ярив. Өнөөдрийн байдлаар галын цэг дээр 2800 гал сөнөөгч ажиллаж байна.
Энэ зун эхэлснээс хойш АНУ-ын хэд хэдэн томоохон мужуудад ой, хээрийн түймэр гарсан. Энэ нь хэт халуун, хуйрайшилтаас үүдэлтэй хэмээн тайлбарлаж байгаа. Түймрийн утаа өтгөн байгаа нь байдлыг хүндрүүлэх гол шалтгаануудын нэг болж байна. Гал сөнөөгчдийн хэлж буйгаар 30 метрийн цаадах зүйл өтгөн утааны улмаас харагдахгүй байна гэжээ. Утааг шинглэх үүднээс их хэмжээний ус ашиглаж байгаа аж. Түймрийг унтраах ажиллагаанд одоогийн байдлаар 600 мянган ам.доллар зарцуулаад байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ