Техас дахь дэлбэрэлтийн улмаас 70 гаруй хүн амь үрэгджээ

Техасын баруун бүс нутгийн Вако хотын ойролцоох химийн бордооны үйлдвэрт урьд шөнө том хэмжээний дэлбэрэлт болсон. CNN агентлагийн хэдхэн цагийн өмнө мэдээлж байснаар хүний амь эрсдээгүй гэж байсан ч сүүлий мэдээгээр дэлбэрэлтэд өртөж 70 гаруй хүн амь насаа алдсан гэсэн мэдээлэл иржээ. Түүнээс гадна одоо сураггүй болсон 100 гаруй хүн байгаа аж. Тиймээс амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэх хандлагатай байна хэмээн орон нутгийн албаны эх сурвалж мэдээлэв.
Түүнчлэн геологийн судалгааны газраас мэдээлснээр дэлбэрэлтийн улмаас ойр орчмын 80 км газарт 2.1 магнитудын газар хөдлөлттэй тэнцэх хэмжээний чичирхийлэл мэдрэгдсэн байна.
Орон нутгийн удирдлагууд нэн түрүүнд үйлдвэрийн орчимд байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг зохион байгуулж байна. Учир нь гал авалцан дахин дэлбэрэлт үүсч болзошгүй хэмээн сэргийлж буй гэнэ. Дэлбэрэлт болсон учир шалтгааныг хараахан нарийн тодорхойлоогүй байгаа ч технологийн горим алдагдсанаас үүдэлтэй, нарийвчлан хэлбэл аммиакийн шаталтаас болсон байж болзошгүй хэмээн таамаглаж байна. Тус үйлдвэрт нийт 250 мянган кг аммиак агуулагдаж байсан гэнэ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ