Швейцарийн иргэн 93 сая евро хожжээ

Швейцарийн нэг оршин суугч ихэд нэрд гарсан европын “EuroMillions”жек-потоос 93,6 сая евро хожсон байна. Энэ нь тус улсын хувьд хамгийн том хонжвор ажээ. Гэнэт баяжсан тэр хүний нэрийг нууцлаж байна.Тэр эрэгтэй 1-ээс 50 хүртэлх тооноос таван тоо болон 1-ээс 11 хүртэл тооноос нэмж хоёр тоо таажээ.

Нэг жек-пот хоёр еврогийн үнэтэй гэнэ.Үүнд нийтдээ 200 сая орчим хүн оролцсоныг хэвлэлд тэмдэглэж байна. Энэ сугалааны түүхэнд хамгийн их хонжвор нь 254,4 сая доллар байсан бөгөөд үүнийг өнгөрсөн жил Их Британийн нэг оршин суугч авчээ.

Европын “EuroMillions”жек-пот анх 2004 оны хоёрдугаар сарын 13-нд Франц, Испани, Их Британи гэсэн гурван оронд гарсан байна. 2004 оны аравдугаар сард бас зургаан орон – Люксембург, Бельги, Швейцар, Португал, Ирланд, Австри сугалаанд нэгджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ