Хартай офицерууд эхнэрүүдээ ч тагнаж байжээ

Мөрдөж тагнах онц эрхээ санаатайгаар хэтрүүлэн хэрэглэж байсан баримтыг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын алба (ҮАБА) хүлээн зөвшөөрсөн байна.

Тухайлбал, ҮАБА-ны офицерууд бүрэн эрхээ хувийн эрх ашгийн үүднээс, түүний дотор нууц амрагууд болон гэргий нараа тагнахад ашигладаг байжээ.

Сенатын тагнуулын хэрэг эрхэлсэн хорооны тэргүүн Дайэн Файнстайны хэлснээр, ҮАБА сүүлийн арван жилд иймэрхүү зөрчил бүртгэхэд, ийм явдал жилд нэлээд хэд гарч байжээ. Тус албаны хартай ажилтнуудад захиргааны хариуцлага хүлээлгэсэн буюу ажлаас нь халсан байна.

Үүнээс гадна, ҮАБА-ны бүрэн эрхийг санаатайгаар зөрчсөн бусад тохиолдол ч сүүлийн арван жилд илэрчээ. Тухайлбал, гурван жилийн туршид америкийн иргэдийн 56 мянган цахим захидлыг “хууль бусаар” цуглуулж байсан тус албыг шүүмжилж байв.

“Алдаа гаргавал, түүнийг олж, засч залруулдаг. Ийм тохиолдол нэг жилд барагцаалвал гурван мянга гарч байсан бөгөөд эдгээрийг ихээхэн хэсгийг ҮАБА-ны ажилтнууд бүртгэж авсан байдаг” гэж тус албаны тэргүүн Жоэн Делон мэдэгдсэнийг хэвлэлд дурджээ.

Тагнуулын төв газрын ажилтан байсан Эдвард Сноуден нууц мэдээллийг ил гаргаж тавьснаасболоод ҮАБА одоо олон нийтийн зүгээс их дарамт шахалтад ороод байгаа юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ