Легогоор 11 давхар цамхаг барьжээ

АНУ-ын Дэлавер мужийн Дикинсон ахлах сургуулийнхан 35.5 метр өндөр Лего цамхаг босгож “Гиннес”-ийн амжилтад бүртгүүлжээ. Нэг тонноос ч илүү жинтэй цамхгийг босгоход 500 мянган лего тоосго өрсөн гэнэ.

11 давхар байшинтай тэнцэх энэ цамхгийг сарын хугацаанд барьсан аж. Үүний өмнө 2012 онд Прагад 32 метр цамхаг барьж байжээ. 1988 онд Лондонд 11 метр цамхаг сүндэрлүүлснээс хойш Торонто, Мюнхен, Чил, Осло зэрэг 10 хотод барьж “Гиннес”-ийн амжилтад бүртгүүлж байжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ