Н.Номтойбаяр гишүүн ажилчдаа цомхотгож эхэлжээ

Н.Номтойбаяр гишүүний хөгийн, арчаагүй зан арай дэндэж байгаа аж. Арга ч үгүй биз дээ. Тэр хүн уурхай ажиллуулдаг хүн, уурхайгаа л ойлгохоос уран бүтээлчдийн орой зайг ойлгож ажиллаж чадахгүй байх нь ойлгомжтой. Тэгсэн хэрнээ “Би боловсролтой, сэхээтэн хүн” хэмээн томордог түүний хувьд толгой хоосон, мэдлэг дулимаг гэдэг нь үнэн бололтой.
Хэрвээ боловсролтой, сүрхий хүн л юм бол ядаж хүний хөдөлмөрийг үнэлж мэддэг баймаар юм даа. Гэтэл сэтгүүлчдийг уурхайн ажилтантай зүйрлэдэг, хэн ч, юу ч биш мэтээр харилцдаг байна. “Шинэ дэлхий” телевиз, “Өдрийн шуудан” сонины сэтгүүлчдийн цалинг өгч чадахгүй новширч байгаа түүний хувьд нэгэнт шийдсэн бололтой.
Сэтгүүлчидтэйгээ ширүүхэн харьцаж, “Ажил хийх сонирхолтой нь хийнэ биз. Хийж чадахгүй нэгэн байвал эртхэн зайгаа тавиарай. Надад цалин тавих мөнгө байхгүй. Мөнгө орж ирсэн тохиолдолд цалин тавьж магадгүй” гэж загнажээ. Түүнчлэн телевиз, сониныхоо удирдлагуудад цомхотгол хийхийг үүрэгдэж, өнөөдрийн байдлаар хэд хэдэн сэтгүүлчийг ажлаас нь чөлөөлчихсөн байгаа гэнэ. Сэтгүүлзүй хэмээх салбарыг ойлгохгүй байж анхнаасаа том дуугарч далдганасан эрхэм гишүүн эцсийн эцэст чадахгүй тоглоомоороо оролдох нь амаргүй ажил гэдгийг ойлгож, телевиз, сонин хоёроо худалдах арга сүвэгчилж суугаа юм байна. Гэтэл түүний нөхцөлгүй их өртэй байгууллагыг авах хүн олдохгүй байгаа гэнэ шүү.
Эх сурвалж www.wikimon.mn
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ