Жуулчдын ачаанд хар тамхи шургуулжээ

Австралийн Мельбурн хотын оршин суугч дурлалт хос саяхан Тайланд улсад аялах үеэрээ хар тамхи тээвэрлэсэн хэрэгт орооцолдох дөхжээ. Дурлалт хос Бангкок хотоос Пхукет арал руу нисэхээр зэхэж байхдаа чемодан дотроосоо марихуан хар тамхи бүхий боодолтой зүйлийг олсон гэнэ. “Бүртгэл хийгдэх үеэр бидний ачаа зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн гэж мэдэгдсэн. Бид зарим нэг зүйлээ авч хөнгөлөхийн тулд зайдуухан очсон юм. Тэгтэл нэг чемоданы цоож эвдэгдсэн, доторх тэлээ нь тайрагдсан болохыг олж мэдсэн.
Байдал бишидсэнийг мэдээд бид ойролцоохь зочид буудалд өрөө авсан. Тэнд ороод эд зүйлдээ үзлэг хийтэл хар тамхитай сав гарч ирсэн юм. Тэр даруй бид Австралийн Элчин сайдын яамтай холбогдтол манай ажилтнууд бидэнд хар тамхийг гаргаж хаяад, бүх хувцсаа угааж ариутган, шинэ чемодан худалдаж авахыг зөвлөсөн” хэмээн австрали бүсгүй ярьжээ. Ингэснээр тэд Бангкок хотод хоёр өдөр илүү саатсан бөгөөд энэ хугацаанд эд зүйлээ хар тамхины ул мөрөөс ангижруулсан байна. Үүний дараагаар тэд аяллаа саадгүй үргэлжлүүлсэн аж.
“Бидний буусан эхний буудалд хар тамхийг чемодан дотор маань хийсэн байх. Хар тамхи тээвэрлэгчид аюултай зүйл бодож олсон байна. Биднийг гааль дээр саатуулах байсан нь ойлгомжтой юм. Бид тэр нислэгээр нисээгүй нь азтай хэрэг. Тэгээгүй бол одоо хаана ч байх юм билээ” хэмээн Жоржия бүсгүй өгүүлэв.
Эх сурвалж www.wikimon.mn
Жуулчдын ачаанд хар тамхи шургуулжээӨнөөдөр 13 цаг 22 минут
Австралийн Мельбурн хотын оршин суугч дурлалт хос саяхан Тайланд улсад аялах үеэрээ хар тамхи тээвэрлэсэн хэрэгт орооцолдох дөхжээ. Дурлалт хос Бангкок хотоос Пхукет арал руу нисэхээр зэхэж байхдаа чемодан дотроосоо марихуан хар тамхи бүхий боодолтой зүйлийг олсон гэнэ. “Бүртгэл хийгдэх үеэр бидний ачаа зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн гэж мэдэгдсэн. Бид зарим нэг зүйлээ авч хөнгөлөхийн тулд зайдуухан очсон юм. Тэгтэл нэг чемоданы цоож эвдэгдсэн, доторх тэлээ нь тайрагдсан болохыг олж мэдсэн.
Байдал бишидсэнийг мэдээд бид ойролцоохь зочид буудалд өрөө авсан. Тэнд ороод эд зүйлдээ үзлэг хийтэл хар тамхитай сав гарч ирсэн юм. Тэр даруй бид Австралийн Элчин сайдын яамтай холбогдтол манай ажилтнууд бидэнд хар тамхийг гаргаж хаяад, бүх хувцсаа угааж ариутган, шинэ чемодан худалдаж авахыг зөвлөсөн” хэмээн австрали бүсгүй ярьжээ. Ингэснээр тэд Бангкок хотод хоёр өдөр илүү саатсан бөгөөд энэ хугацаанд эд зүйлээ хар тамхины ул мөрөөс ангижруулсан байна. Үүний дараагаар тэд аяллаа саадгүй үргэлжлүүлсэн аж.
“Бидний буусан эхний буудалд хар тамхийг чемодан дотор маань хийсэн байх. Хар тамхи тээвэрлэгчид аюултай зүйл бодож олсон байна. Биднийг гааль дээр саатуулах байсан нь ойлгомжтой юм. Бид тэр нислэгээр нисээгүй нь азтай хэрэг. Тэгээгүй бол одоо хаана ч байх юм билээ” хэмээн Жоржия бүсгүй өгүүлэв. Эх сурвалж #000; padding-bottom: 20px;" href="http://www.wikimon.mn/content/49325.shtml">www.wikimon.mn- See more at: http://www.wikimon.mn/content/49325.shtml #sthash.w2hU960E.dpuf.jpg","thumb":"s/n/s/dpuf.jpg"}]
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ