Сэтгүүлч бүсгүй ярилцлага авахын тулд нүцгэлжээ

Канадын нэгэн радиостанцын хөтлөгч бүсгүй Келоун хотын захирагчаас ярилцлага авахын тулд тун өвөрмөц үйлдэл хийсэн байна. Тэрээр хотын захирагч Вальтер Грей-ээс үнэн бодит хариулт авахын тулд ичиж зовохоо умартан түүний өмнө хөхөө ил гаргажээ.

Шаргал үст бүсгүй Лори Вельбурн энэ үйлдлээ дараахь байдлаар тайлбарласан аж. “Би гудамжаар цээж нүцгэн явбал юу болох бол гэсэн асуултад түүнээс хариулт авахыг хүссэн юм. Тэр хариулахаас өмнө би амжиж цээжээ нүцгэлсэн. Тэгвэл тэр үнэн бодит хариулт өгнө гэж найдсан хэрэг” хэмээн сэтгүүлч бүсгүй үйлдлээ тайлбарлав.

Улс төрч эр төдийлөн сандраагүй бөгөөд аль болох байдал хяналтад байгаа гэдгийг харуулах гэж хичээсэн гэнэ. “Та хотын гудамжаар цээж нүцгэн явах бүрэн эрхтэй. Гэхдээ эмэгтэй хүн бүр түүний ийм үйлдэл бусдын унтууцлыг төрүүлж, тэд цагдаа дуудна гэдэгт бэлэн байх ёстой” хэмээн хотын захирагч Грей мэдэгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ