ХХЕГ-ынхан дэслэгчээ өмгөөлж, цэргийг буруутгаж эхлэв

Увс аймгийн Баруунтуруун суманд байрлах хилийн цэргийн 0311 дүгээр ангид алба хааж байсан П.Хэнмэдэх даргадаа дарамтуулсны улмаас дөрвөн зүү залгисан хэрэг шуугиан тариад байгаа. Байлдагч П.Хэнмэдэх одоогоор Цэргийн госпитальд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэрбээр “Захны цагаан даавуугаа хадаж суутал офицер Н.Баатар дарамтлан зүү залги гэж тулгасан. Тэгэхээр нь би айгаад дөрвөн зүү залгисан” гэж мэдүүлсэн байгаа юм.
Харин эл асуудлыг холбогдох байгууллага шалгаж байгаа ч энэ талаар албан ёсны тайлбар өгөхгүй байна. Дэслэгч Н.Баатар ХХЕГ руу өөрийгөө буруугүй хэмээн нотлох захидал илгээсэн гэх ч албаны эх сурвалжууд болохоор өөрийгөө шалгуулъя гэсэн хүсэлтийг өгсөн байгаа гэв.
Үнэхээр дэслэгч Н.Баатар залгиулчихав уу, эсвэл байлдагч П.Хэнмэдэх цэргийн албанаас чөлөөлөгдөхөөр өөрийнхөө биед гэмтэл учруулахаар залгив уу гэдгийг цагдаагийн байгууллага шалгаж тогтооно. Н.Баатарын хувьд “Би залгиулаагүй” хэмээн хэлж байгаа бол Хилийн цэргийнхэн Н.Баатарыг алба хаагчаа дарамталж зодох хүн биш, өндөр боловсролтой, гадаадад хоёр гурван их сургууль төгссөн, шашны дээд боловсролтой, сэтгэлзүйн чиглэлээр ажиллаж байсан хэмээн өмөөрч байгаа ажээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ