Машин угаахад ус хэрэггүй боллоо

Арабын нэгдсэн Эмират улсад машин “хаан” мэт үнэлэгддэг байна. Энд машин угаалга хамгийн ашигтай бизнест тооцогддог. Саяхныг болтол машин угаалга байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байсан бол Дубай хотод нэгэн ах дүү хоёр машин угаахад ус хэрэглэхгүй байх аргыг нээж илрүүлжээ. Тэд био шүршигч болон алчуур ашиглан машин, байшингийн шилийг богино хугацаанд гялгар толигор болгож чадна. Одоо тэд энэ технологио улам боловсронгуй болгож, өндөр шилэн барилгуудыг арчиж, цэвэрлэх гэж хичээж байна. Нэг машиныг угаахад хамгийн багадаа 20 гаруй литр ус зарцуулдаг бол нэг био шингэнээр зургаан машин угаах боломжтой юм байна.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ