Сирийн арми “Нью-Йорк таймс”­-ыг хакердав

Хэвлэл мэдээллийн ертөнцөд томоохон байр суурь эзэлдэг “Нью-Йорк таймс” сонины веб сайтыг хакерджээ. Үүнийг үйлдсэн этгээдүүдийг Сирийн засгийн газрын дэмжлэгтэй ажилладаг “Сирийн электрон арми” хэмээн үзэж байна. Энэ сарын 14-нд тус сонины сайт хоёр цаг орчим ажиллахгүй байсан юм.

Цахим дайралт орон нутгийн цагаар 15.00 цагт бүрэн зогссон сайт одоо хүртэл нээгдээгүй байна. Сайтын зарим хэрэглэгчдэднүүр хуудсанд “Сирийн электрон арми” гэсэн бичиг гарч байгаа талаар бичиж байна.Веб сайтын эрхлэгч болон бусад удирдах албаныхан хурдан хугацаанд хэвийн байдалдаа эргэн орохоор хичээж байна.

“Сирийн электрон арми” үүнээс өмнө “Ассошейтэд Пресс”, “Франс 24”, “Файнэншл таймс”, “ВВС”-ийн сайт руу халдаж байсан удаатай. Сүүлийн жилүүдэд цахим ертөнцдэх замбараагүй байдал ихэсч, мэдээллийн томоохон сайтууд руу халдах болсон. Он гарснаас хойш дэлхийд мэдээлэл түгээдэг хэд хэдэн сайт хакердуулсан юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ