Хятад эмэгтэйчүүд зарц байхыг хүсэхгүй байна

Хятад гаралтай америкийн зохиолч хатагтай Жои Чений нэгэн ном Хятадад шуугиан дэгдээгээд байгаа. Ингээд түүний CNN-д бичсэн захидлаас нийтлэж байна.
Энэхүү ном Хятадад шуугиан тариад байгаа бөгөөд уламжлалт ёсноос гажсан зүйлийг номондоо бичсэн хэмээн ихээхэн шүүмжлэлийг дагуулж байна.
Гурван жилийн өмнө намайг энгийн нэгэн Америк эзэгтэй байхад Хятадын томоохон хэвлэлийн агентлаг болох CITIC агентлагаас ганц бие эмэгтэйчүүдийн талаар ном бичих санал тавьж байсан юм.
Тиймээ би бол энэ үндэстний нэгэн хэсэг яах аргагүй мөн гэхдээ Америк-Хятад цустай. Би хэрхэн Хятад ганц бие эмэгтэйчүүдийн юу хийдгийг мэдэх вэ? гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай болсон. Жилийн турш энэхүү агентлагаас надад тасралтгүй санал ирэх болсон.
Харин үр дүн нь “30 нас хүртлээ гэрлэх хэрэггүй” гэсэн ном бичиж, энэ ном Хятадад бестселлер болсон юм даа. Ингээд сайн зохиол бичихийн тулд хятад эмэгтэйчүүдийн амьдралын хэв маягийг судлах шаардлагатай болж нийтлэг нэгэн чанарыг олж мэдсэн юм.
Хятад эмэгтэйчүүд маш сайн боловсрол эзэмшсэн байдаг гэдгийг олж мэдсэн. Америкийн бизнесийн сургуулиудад ч хятадаас эмэгтэй оюутнууд элсэх нь нэмэгдсэн гэдгийг Businessweek-ээс харсан юм. Тэд хэзээ ч хятадын уламжлалт ёсоор гэрлэхийг хүсдэггүй.
Тэд чин хайрыг хүсч байгаа юм. Товчхондоо гэвэл яг өнөөдөр сайхан хайр дурлалтай учирч, гайхалтай ажил мэргэжилтэй болох, хүүхэдтэй болох гээд энэ дэлхий дээрх эмэгтэйчүүдийн адил хүсэлтэй.
Хятад эмэгтэйчүүдийн амьдрал тэртээ хэдэн мянган жилийн өмнөөс л эр нөхрийнхөө халамжлагч, гэрийнхээ нэг ёсны зарц хийдэг байсан гэхэд хилсдэхгүй биз.
Тиймээс хятад эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон би энэхүү номыг зоригтойгоор бичсэн юм.
30 нас хүртлээ өөрийнхөө хүссэнийг хий, хөгжилд цэнгэ. Харин 30 гараад амьдралаа эхэл гэсэн санааг тусгаж өгсөн билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ