Африкт “Дисней Лэнд” сүндэрлэх нь

Хөгжил дэвшлээс хол хоцорсон хэмээгддэг Африкийн Зимбабве улсад тун удахгүй дэлхийн зугаа цэнгэлийн төв гэгддэг “Дисней Лэнд” сүндэрлэх гэж байна. Тивдээ анх удаа баригдах гэж буй Дисней Лэндийг алдарт Викториа хүрхрээний орчимд байгуулахаар төлөвлөсөн тухай тус улсын нэгэн улс төрч ВВС агентлагт ярьжээ.
Зимбабве улсын Аялал жуулчлалын сайд Валтэр Земби “ Гайхамшигтай цэцэрлэгт хүрээлэн бүхий Дисней Лэндийг байгуулахад 300 сая ам.доллар төсөвлөөд байна” гэв. Тус улсын хувьд сүүлийн арван жилд аялал жуулчлалын салбар нь түлхүү хөгжих хандлага ажиглагдаж байгаа. Тиймээс Дисней Лэндийг барьж жуулчдыг илүү ихээр татах бодолтой байгаа аж. Одоогоор Дисней Лэндийн цэцэрлэгт хүрээлэнгий төлөвлөгөө гаргаад байгаа юм. Үүнийг барьж чадснаараа Африкт анх удаа маш том хэмжээний зугаа цэнглийн цогцолбор бий болгох юм.
Өнгөрсөн долоо хоногт тус улсын ерөнхийлөгчийн сонгууль болж ерөнхийлөгчөөр Роберт Мугабе дахин сонгогдсон юм. Энэ түүний долоо дахь удаагийн ялалт болж байгаа билээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ