С.Отгонбаярыг шалгуулахаар болов

“Авлигатай тэмцэх сэтгүүлчдийн клуб”-ээс сүүлийн сард “Оюуны Ундраа” группын захирал асан Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяртай холбоотой “Мөнгө угаагч А.Е.Новожилов, В.И.Армин нарын Монгол дахь хуйвалдаан” цуврал болон “С.Отгонбаяр “Багануураас хоёр тэрбумыг хусчихсан уу?” өгүүллүүдээ нийтэлж байсан. Эдгээрт дурдагдсан бодит баримтуудад “Оюуны Ундраа” группын удирдлага, С.Отгонбаяр нарын хүмүүс ихэд эмзэглэж байгаа аж.

Сэтгүүлч Б.Отгонбаяр урьд нь ч С.Отгонбаярын “МИ-8” нисдэг тэрэг болон ОБЕГ, Улсын нөөцийн газрын элдэв хууль бус явдлыг мэргэжил нэгт нөхдийн хамт олон нийтэд бодитоор дэлгэж байсан билээ. Энэ удаа ч мөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Эрчим хүчнийзохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд нарын зэрэг албан тушаалтантай шууд хамаарал бүхий нийтлэлүүдээ баримт түшиглэн уншигчдадаа хүргэж байна.

Цаашид ч авлигын нөхцөл байдал, арга хэлбэр, төрийн өндөр албан тушаалтнуудын хууль бус үйлдлүүдийг сэтгүүлзүйн үндсэн зарчмуудыг хатуу баримтлан хүмүүст хүргэсээр байх юм гэнэ. “Авлигатай тэмцэх сэтгүүлчдийн клуб”-ээсС.Отгонбаярын албан тушаалаа ашиглан “Багануур” ХК-иас “Жаст” компанид шилжүүлсэн гэх хоёр тэрбум төгрөг, “Багануур ДС” ТӨК-ийг хувьчлахаар “МААТ” хэмээх хуурамч компани ажиллуулж байсан болон Швейцарь улсын иргэн В.И.Арминтай хуйвалдан “Транс” банкны хувьцааг хууль бусаар авахыг оролдсон болон бусад сэжиг бүхий үйлдлүүдийг нь АТГ, ТЕГ, УМБГ-аар шалгуулахаар болов.

Мөн С.Отгонбаяр нарын санхүүжүүлдэг UNDESTEN.MN сайтад 2013.08.22-ны өдөр “Мөнгөний өмнө гудайсан сэтгүүлчийн ёс зүй” гарчигтай мэдээлэлд “Сэтгүүлч Б.Отгонбаяр нь улстөрчид болоод томоохон компаниудын эздийг ор үндэсгүй мэдээллүүдээр шантаажилж, тав арван цаас салгах гэж эсвэл хэн нэгний захиалгаар хувь хүн, албан байгууллагын нэр хүндэд онц ноцтойгоор халдаж байгаа явдал нь хэрээс хэтэрч байна” гэж сэтгүүлчийн нэр хүндийг илт гутаан доромжилсон тул шүүхэд хандан өөрийгөө шалгуулж, хохирлоо 100 сая төгрөгөөр тогтоож нэхэмжлэхээр болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ