АНУ Саудын Арабт зенит-пуужингийн “Patriot” цогцолборын батарей байрлуулна

АНУ нефтийн үйлдвэрүүд нь агаарын довтолгоонд өртөөд удаагүй Саудын Арабын хүсэлтээр тус улсад зенит-пуужингийн “Patriot” цогцолборын батарей, дөрвөн радар байрлуулж, тэдгээрийг ажиллуулах 200 цэргийн албан хаагчийг илгээх болсон тухай “CNN” агентлаг мэдээлжээ. АНУ-ын Батлан хамгаалахын яамны албан ёсны төлөөлөгч Жонатан Хоффман мэдэгдэхдээ, “Энэ нь Саудын Арабын агаарын болон пуужингийн довтолгооноос хамгаалах чадамжийг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байна. Энэхүү шийдвэр түүнчлэн Ойрхи дорнод дахь АНУ-ын зэвсэгт хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх юм” гэжээ.   АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер Саудын Араб руу нэмж хоёр “Patriot” цогцолборын батарей, пуужингаас хамгаалах “THAAD” систем илгээхийг дэмжсэн ба энэ талаар эцсийн шийд хараахан гараагүй байна.

 Н.Түвшин 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 17 хэм дулаан
Уржигдар 07 цаг 41 мин