Хүүхдийн цэцэрлэгийн газар хэний өмч болов?

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр болох Баянгол зочид буудлын баруун хойно байрлах “Хүүхдийн 143 дугаар цэцэрлэг байсан барилгыг “Арона” болон “Болор мэлмий” эмнэлгүүд хувийн өмч болгон, үйл ажиллагаа явуулж байгаа. Хүүхдийн цэцэрлэгийн зориулалттай улсын өмч яагаад, ямар замаар “Болор мэлмий” гэх эмнэлэгийн өмч болсон талаар өнөөдрийг хүртэл хэн ч, юу ч хэлсэнгүй.

Өнөөдрийн байдлаар 143 дугаар цэцэрлэгийн байр бүрэн нураагдаж, оронд нь хэн нэгэн эрх мэдэлтний энэхүү өндөр барилга сүндэрлэн босч байна. Хүүхдийн цэцэрлэгийн газар хэний өмч болов, хэн энэ газрыг луйвардаж авав. Энэ талаар бид эргэн сурвалжлах болно.

Энэ асуудлаар иргэн Б.Бат-Өлзий Авилгатай тэмцэх газарт хандсан боловч АТГ-аас дараах хариултыг ирүүлсэн байна.
ИРГЭН БАТ-ӨЛЗИЙ ТАНАА
Мэдээллийнхариу
Танаас 2013 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Авлигатай тэмцэх газрын @iaac.mn">contact @iaac.mn хаягаар ирүүлсэн мэдээллийг хүлээн авч, танилцлаа.
Уг мэдээлэлд дурдагдсан Сүхбаатар дүүргийн “Хүүхдийн 143 дугаар цэцэрлэг байсан барилгыг “Арона” болон “Болор мэлмий” эмнэлгүүд нь хувийн өмч болгон үйл ажиллагаа явуулж байгаа” гэх мэдээллийн мөрөөр нягтлан үзэхэд тус цэцэрлэг нь Улсын Их Хурлын 1999 оны 5 дугаарсарын 13-ны өдрийн “Аймаг, нийслэлийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай” 29 дүгээр тогтоолын I хавсралтаар Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчлөлд шилжүүлэхэд хөрөнгийн жагсаалтыг баталсан бөгөөд уг хавсралтын XXII–тА “Цогцолбороор шилжүүлэхэд хөрөнгө”-ийн 274 дүгээр жагсаалтаарбичигдэж, нийслэлийн өмч болсон болно.
Хүүхдийн 143 дугаар цэцэрлэг нь 1996 оноос хойш одоог хүртэл тус байранд үйл ажиллагаагаахэвийн явуулж байна.
Иймд Таны мэдээлэлд дурдагдсан дээрх хоёр эмнэлгүүд тус цэцэрлэг байсан барилгыг хувийн өмч болгосон гэх нь тогтоодохгүй байх тул “Арона” болон “Болор мэлмий” эмнэлгийн өмчийн талаарх гомдол байвал холбогдох байгууллагад нь хандаж, хариу авах нь зүйтэй юм.
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ХЭЛТЭС

Эх сурвалж: www.aravt.mn
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ