Барилга нурж таван хүн амь үрэгджээ

Энэтхэгийн Шинэ Дели хотодорон сууцны барилга нурж таван хүн амь насаа алджээ. Харин одоо хэр нь 20 гаруй хүн ямар ч сураггүй байгаа нь амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй байгаа хэмээн эх сурвалж мэдээлэв.

Хэргийн газарт ажиллаж байгаа аврах албаныханы ярьж буйгаарнуранганы нэлээн цаад хэсэгт найман хүн байгааг аврах ажиллагаа явуулж байгаа гэлээ.Одоогийн байдлаар барилга ямар шалтгаанаа нурсан нь тодорхойгүй байна.

Он гарсаар Энэтхэгт хэд хэдэн томоохон барилга нурсан. Тэдгээрийн ихэнх шалтгаан нь чанаргүй баригдсантай холбоотой байсан юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ