МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн ажлаа өглөө

Өнөөдөр МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурал хуралдаж, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Уг хүсэлтийг МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд хэлэлцээд МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажлыг тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшигт түр хариуцуулахаар шийдвэрлэсэн байна. 

Мөн МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонгох сонгууль явуулахтай холбоотой ээлжит бус гишүүдийн хурал зарлан хуралдуулах асуудлыг ойрын үед Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэх болжээ.

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн ажлаа өглөө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ