АНУ Хойд Солонгост хоригдсон иргэнээ суллуулахаар тусгай элч илгээв

Хойд Солонгосын шоронд хоригдож байгаа АНУ-ын иргэн Кеннэт Баеийг суллуулах хэлэлцээ хийхээр тус улсаас тусгай элч Умардыг зорьж байна. Тусгай элчээр Роберт Кинг томилогдсон бөгөөд Хойд Солонгост баасан гаригт очих юм байна.

Тэрбээр Хойд Солонгосын талд хүнлэг энэрэнгүй ёсны үүднээс иргэнээ суллуулах хүсэлт тавих юм байна. Умардад хоригдож байгаа ноён Бае Хойд Солонгост 15 жил хүнд хөдөлмөр эрхлэх ялаар шийтгүүлээд байгаа. Ноён Баеийн ар гэрийнхэн түүний эрүүл мэндэд ихээхэн санаа зовинож байна. Учир нь тэрбээр сахарын өвчтэйн дээр зүрх нь томорсон учир эмчийн хяналтад байх ёстой нэгэн ажээ. Ноён Бае 2012 оны арваннэгдүгээрсард Хятад, Хойд Солонгосын хилийн орчимд буюу зүүн эргийн Расон боомтын орчмоос баривчлагдан хоригдож байгаа юм.

Хойд Солонгосын тал сүүлийн жилүүдэд АНУ-ын хэд хэдэн иргэнийг баривчлан хорьсон. Тэдний дунд сэтгүүлчид ч байсан байсан удаатай.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ