Томуугаас сэргийлэх 159500 хүн тун вакцин иржээ

    Дархлаажуулалтын эсрэг 10 хоног өнөөдрөөс эхэлж, томуугийн эсрэг вакцины дархлаажуулалт эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Монгол улсын Засгийн газрын хөрөнгөөр, НҮБ-ын Хүүхдийн Сангаар дамжуулан эхний ээлжийн томуугийн 159.500 хүн тун  вакциныг хүлээн авчээ.  Энэ дагуу Эрүүл мэндийн сайдын тушаалаар нийслэлийн төрийн өмчийн 233 цэцэрлэг, 6 асрамжийн төвийн хүүхдүүдийг үнэ төлбөргүй дархлаажуулж эхлээд байгаа юм байна.

Иргэн та хүсвэл улирлын томуугаас сэргийлэх сайн дурын дархлаажуулалтыг ХӨСҮТ-ийн сэргийлэх тарилгын кабинетад 8.30-14.30 цагийн хооронд хийж байгаа бөгөөд нэг хүн тун нь 15 мянган төгрөгийн үнэтэй юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ