Өнгөрч буй долоо хоногт болсон сайхан үйл явдлууд

Bataar.mn сайт нийгмийнхээ саар муугийн эсрэг нийтлэлийн бодлогоо хатуу зарчимтай байлгадаг тиймдээ ч сайн сайхныг хөхүүлэн дэмжиж “7 хоногт болж өрнөсөн сайхан үйл явдал”-уудыг тоймлон хүргэж байгаа билээ. Нийгмийн сүлжээгээр явж буй мэдээллийн дийлэнхийг сөрөг мэдээ мэдээлэл эзэлж буй энэ цагт уншигч та бүхэндээ долоо хоногт болж өнгөрсөн сайхан үйл явдлуудыг хүргэсээр байгаа билээ.
Өнгөрч буй долоо салбар салбарын хүрээнд хэд хэдэн сайхан үйл явдал болж өнгөрлөө. Сайн сайхан үйл явдал арвин байх болтугай
Эхний сайхан мэдээ нь Хөвсгөл нуурын баруун эрэг 37,9 км авто замтай болох гэнэ.
Хөвсгөл нуурын экосистемийн хувьд эмзэг бүсэд хамаарах бөгөөд сүүлийн жилүүдэд тухайн бүс нутгийг зорих гадаад, дотоодын жуулчид улам бүр нэмэгдэхийн хэрээр нуурын баруун эрэг дагуу цагаан тоос ихээр босож Хөвсгөл нуурыг бохирдуулах, замагжуулах зэрэг сөрөг үр дагавар маш ихээр гарах болсон юм. Уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр дараах ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. Үүнд:
- Хатгал тосгоны нисэх онгоцны буудлаас Чүчүгийн даваа хүртэлх 5,5 метрийн өргөнтэй 37,9 км хатуу хучилттай авто зам барих,
-Хатгал тосгонд нэг удаад 100-200 хүнд хүнд зэрэг мэдээлэл өгөх, үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай Мэдээлэл, сургалт, сурталчилгааны төв байгуулах,
-Эко бие засах газар 68 ширхгийг барьж ашиглалтад оруулах,
- Хатгал тосгон, Ханх сумын хог хаягдлын цэгийг шинэчлэх,
-Хатгал тосгонд 450 автомашин, 47 автобус зогсох багтаамжтай авто зогсоол байгуулах зэрэг ажлууд хийгдэх юм.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын цэнгэг усны томоохон нөөц хамгаалагдаж, тусгай хамгаалалтай газар нутагт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлж, аялал жуулчлалын салбараас олох нутгийн иргэдийн орлого нэмэгдэж, амьжиргааны түвшин дээшлэх аж.
Дараагийн сайхан мэдээ бол Хэнтий аймгийн цагдаагийн алба хаагчид долоон хүний амийг аварсан явдал байлаа. Тодруулбал: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд хоёр айлын гэр шатаж байна гэсэн дуудлагыг цагдаагийн байгууллагад өгчээ. Энэ дагуу Өмнөдэлгэр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Суманхүү, цагдаагийн ахлагч Э.Наранбаатар, тус сумын иргэн Д.Мөнхбат нар очиж шатаж байсан гэрээс 7 хүнийг гаргаж амь насыг нь аварсан байна.
Тэгвэл бас нэгэн цагдаагийн алба хаагч хүний алтан амийг аварсан байна. Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн авто эргүүлийн алба хаагч цагдаагийн ахлагч З,Бямбасүрэн, цагдаагийн дэд ахлагч Г.Одбаяр нар 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах таван орон сууцны дээвэр дээрээс унах гэж байсан иргэний амь насыг шуурхай аварч, Онцгой байдлыг алба хаагчид эрсдэлгүй буулгажээ.
Удаах сайхан мэдээ нь Цэнхэр суманд нутагт өгсөн 13 тусгай зөвшөөрөл цуцалсанд нутгийн иргэд талархал илэрхийлсэн байна. Учир юу гэвэл: Засгийн газар тогтоол гарган Цэнхэр суманд ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжүүдийн 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан. Үүний дүнд 22 жил талхлагдаж, хүн, мал амьдрах аргагүй болсон нутаг орон нь өнгөө засч, Орхон гол болон булаг шанд сэргэж эхэлсэнд баяртай байгаагаа иргэд Ерөнхий сайдад илэрхийлэв. Одоогоор эвдэрч сүйдсэн 1000 га-д техникийн, 300 га-д биологийн нөхөн сэргээлт хийгээд байна. Цаашид нөхөн сэргээлтийн явцыг эрчимжүүлэх, малгүй болсон өрхийг малжуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Сайхан үйл явдлын тоог нэгээр нэмсэн хөшөө дурсгал сүндэрлэжээ.“Хар ус нуурын шагшуурга” дууны хөшөө Ховд аймагт сүндэрлэсэн гэнэ. “Хар ус нуурын шагшуурга” дууны хөшөөний нээлт ирэх бямба гарагт буюу энэ сарын 05-нд Ховд аймагт болох гэж байна. Тиймээс хөгжмийн зохиолч Ж.Шараа өчигдөр дунд хүү Ш.Эрдэнэтөрөөрөө “Чингис хаан” нисэх буудал хүргүүлж, Ховдын онгоцонд суун нисчээ. Энэ алдарт дуу хэрхэн бүтсэн түүхийг сонирхвол, яруу найрагч Б.Явуухулан 1959 онд бичсэн “
Их хотод минь сүүлийн хоёр долоо хоногт гурван ч сайхан цэцэрлэг үүд хаалгаа нээж, хүүхэд багачуудад баяр нэмлээ. Үүний нэг нь Хан-Уул дүүргийн 28 дугаар цэцэрлэг шинэ байрны нээлтээ хийлээ. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах 28 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж, 240 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэгийн барилга 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ашиглалтад орлоо.
Тус цэцэрлэг 4 бүлэгт 160 хүүхэд авч байсан бол шинэ байртай болсноор нийт 5 бүлэг нь 24 цагаар, 5 бүлэг нь өдрийн 8 цагаар хичээлийн үйл ажиллагаа явуулах хүчин чадалтай боллоо. Үнэхээр сайхан мэдээ байна.
Бас нэг сайхан мэдээ байна. ХБНГУ-ын Засгийн газраас Монгол Улс дахь шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн шүүхийн программ хангамж, цахимжилтын хөгжлийг дэмжиж буйгаа илэрхийлээд 1.5 тэрбум төгрөгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэжээ.
Энэхүү дэмжлэгийг шүүхийн цахимжилтын өнөөгийн түвшнийг хамгаалах, аюулгүй ажиллагааг хангахад зориулахыг мөн хүссэн байна.
ХБНГУ-ын Засгийн газрын 1.5 тэрбум төгрөгийн тусламжийг хэрэгжүүлснээр Монгол Улсын шүүхийг цахимжуулах шинэтгэлийн хөтөлбөрт нэг том алхам болох аж.
Сайн сайхан бүхэн далай мэт арвин байх болтугай
СЭТГЭГДЭЛ БИЧИХ