Тархины усжилттай охины хагалгаа амжилттай болжээ

Бяцхан охин Рүна Бегум тархины усжилт өвнөөр өвчилсөн. Түүний зургуудыг харахад нүд хальтирам байгаа ч тэрбээр хагалгаанд орж, хагалгаа амжилттай болсон тухай мэдээг дуулгахад таатай байна. Одоо тэрбээр нэг ой зургаан сартай ч маш хүнд хагалгааг амжилттай давж чадсан. Хэдийгээр хагалгаа амжилттай болсон хэдий ч эмч нар түүнд хэдхэн сар л амьдрах нас байгаа гэж хэлж байна.

Охин төрснийхөө дараа хэдхэн сартай байхдаа өвдөж эхэлсэн байна. Рүна охины аав Абдул Рехман “Охин маань төрөхдөө эрүүл байсан. Харин удалгүй түүний толгой өдрөөс өдөрт томорч эхэлсэн, эхэндээ бид тийм аймшигтай өвчин туссаныг нь мэдээгүй.

Харин сүүлийн саруудад охин маань хоол ч идэхээ байж зөвхөн хэвтдэг болсон. Түүнд цаг хугацаа богино байгаа боловч бид түүнийгээ халамжлан хайрласаар байх болно” хэмээн ярьж байна. Рүна охины толгой 94 см болтлоо томорсон байна. Эмч нарын хэлж буйгаар хагалгаанд орохоос өмнө түүний тархинд 10 литр орчим ус байсан гэнэ.

Энэ өвчин ахимаг насныханд түгээмэл тохиолддог боловч тархи нь ийм том болж байгаагүй ажээ. Түүний толгой ийм том болсон шалтгаан нь өсөлт нь эхэлж байсантай холбоотой байх хэмээн таамаглаж байгаа юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ