2025 он гэхэд дэлхийн хүн амын 2/3 нь усны хомсдолд орно

Африкийн Сахалийн цөлийн бүс нутаг дэлхийн хамгийн гандуу газрын нэг юм. Эндхийн орнууд хамгийн хүнд хэцүү ган гачгийн уршгийг амсаж байна.
Хүмүүс гол нь хөрсний усанд л найдахад хүрч байгаа бөгөөд энэ усны ачаалал байнга ихсэж байна гэж НҮБ-ын мэдээллийн төвөөс мэдээлжээ.
Өнөөдөр дэлхийд усны хомсдол ороод байгаа газар байнга өсч байгааг Олон улсын байгууллагууд тэмдэглэж байна.
Ирэх хорин жил усны нийт хэрэглээ 40 хувиар нэмэгдэх төлөвлөгөөтэй байгаа ажээ. 2025 он гэхэд дэлхийн хүн амын 2/3 нь усны хэр тааруу болон хурц хомсдолтой орнуудад аж төрж магадгүй юм.
Ундны усны энэ хязгаарлагдмал нөөцийг хэрхэн удирдаж сурах нь өнөөдрийн гол асуудал болж байна. Изотопийн гидрологи нь гидрологийн мөчлөгт усны шилжилт хөдөлгөөнийг ажиглах боломж олгож байгаа ажээ. Хөрсөн доорх усны эх булгийг тодорхойлж, нөөцийг нь сэргээх, ус бохирдохоос сэргийлж, нөөцийг тогтвортой ашиглах зорилгоор судалгаа хийхэд изотопийг хэрэглэж болно.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ