Кубын оргосон тамирчин Италиас олджээ

Наймдугаар сард Москвад зохиогдсон дэлхийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээний үеэр оргож алга болсон Кубын хөнгөн атлетикийн тамирчин Орландо Ортега доо Италид байна гэж Ассошиэйтед пресс агентлаг мэдээлжээ.
Ортега тэгсхийгээд АНУ-д гарах бодолтой байгаа гэнэ.
Хөнгөн атлетикийн тамирчин өөрийн орны төлөөлөгчдөөс зугтахаар шийдвэрлэсэндээ харамсахгүй байгаа ажээ. Тэр шинээр амьдралаа зохиохыг хүсч байгаа бөгөөд ээжийнхээ амьдарч буй АНУ-ын Флорида муж улсад суурьшихаар төлөвлөж байна.
22 настай Ортега Кубын ирээдүйтэй тамирчинд тооцогдож байжээ. 2012 онд тэр Лондоны олимпийн наадмын 110 метрийн хаалттай гүйлтэд амжилттай оролцож байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ