Бороо орсон ч нордоггүй өрөө зохион бүтээв

Мэдээж та шүхэргүй бол бороонд норно шүү дээ. Тэгвэл бороо орсон ч гэсэн нордоггүй өрөөг зохион бүтээжээ. Хүчтэй бороо орсон үед зугтах ямар ч аргагүй. Тэгвэл бороо орсон ч гэсэн хуурай, тохь тухтай байх боломжийг энэ өрөө олгож байгаа юм. “Random International”байгууллага энэ өрөөг өнгөрсөн оны 10-р сард Лондон хотын Барбикан галерейд байрлуулжээ. Харин одоо өрөөг энэ зунаас эхлэн Нью-Иорк хотын орчин үеийн музейд байрлуулах гэж байна. Энэ нь хүн бүхэнд нээлттэй юм. Харин яагаад бороо орсон ч нордоггүй бол гэж та гайхаж байна уу? 100 метр квадрат талбайтай энэ өрөөг хөдөлгөөн мэдрэгч хүрээлжээ. Сонирхолтой нь, өрөөн дотор алхаж байхад мэдрэгч ажиллаж норохгүй байх болно. Харин зогсох л юм бол норох учиртай гэнэ. Борооноос найдвартай хамгаалж чадна гэдгийг зохион бүтээгчид баталж байна. Энэ өрөөг Барбикан музейд байрлуулсан бөгөөд нээгдсэнээс хойш 5 сарын хугацаанд 77 мянган хүн үзэж сонирхжээ.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ