Сергей Лавров: Сири рүү дайрч болохгүй

Сирид гарч байгаа хямралд гадаад улсад хүчний үйл ажиллагаа явуулах гэсэн оролдлогууд нь цаашид бүс нутгийн байдлыг тогтоворгүй болгоно. Улмаас Орос улс сирийн нөхцөл байдлыг дипломат арга замаар зохицуулахаас өөр арга үгүй гэж үзэж байна хэмээн ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ.

ОХУ-ын ГХЯ мэдэгдэхдээоросын дипломатчид Сирийг тойрсон хямралын тухай НҮБ-ын тусгай төлөөлөгч Лахдар Брахимитэй хэлэлцжээ. Ярианы явцад талууд одоогийн хямралт нөхцөлд гадаадын “тоглогчдыг” оролцуулан туйлын хариуцлагатай ажиллах ёстой гэдэг дээр санал нэгтэй байгаа.

АНУ ойрын үед ерөнхийлөгч Башар Асадыг “шийтгэхийн тулд” Сирид пуужингийн цохилтууд өгөх төлөвтэй байгаа түгшүүртэй үед уулзалт яриа явагдав. Сирийн засгийн газар сөрөг хүчний эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн нь АНУ тус улсад цохилт өгөх шалтгаан болж байгаа юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ