Форт-Хүүдийн алуурчинд дээд хэмжээ оноолоо

АНУ-ын цэргийн шүүхээс цэргийн хуаранд гал нээж, 13 цэргийн амийг хөнөөж, 32 хүнийг гэмтээж шархтуулсан Нидал Малик Хасанд ялын дээд хэмжээ оноохоор боллоо. Өдгөө 42 настай Нидал Малик Хасан нь 2009 оны арваннэгдүгээр сард Техас мужийн Форт-Хүүд цэргийн хуаранд эмчээр ажиллаж байхдаа алба хаагчдынхаа эсрэг гал нээж, олон цэргийн амийг хөнөөсөн юм.
Шүүх хуралд тэргэнцэрээр ирсэн бөгөөд цаазын ял сонсох үедээ ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй гэнэ. Хэдийгээр Нидал Малик Хасан хэргээ хүлээж, цаазын ялаас мултрахыг оролдсон боловч цэргийн хуулиар иймэрхүү хүнд гэмт хэрэгт хэргээ хүлээхийг хориглодог байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ