14 настай охиныг хүчирхийлсэн багш 30 хоногийн л ялаар шийтгүүлжээ

АНУ-ын Монтана мужийн шүүхийн эсрэг зуу зуун жагсагчид ирж шударга бус шүүхийн эсрэг тэмцэж байна. Тус мужид 2010 онд 14 настай охиныг сургуулийнх нь багш хүчирхийлснээс болоод охин амиа хорлосон дуулиант хэрэг гарсан. Харин мужийн шүүхээс энэ хэргийг сунжруулсны эцэст тун ч шударга бус шүүж хэргийг хааж орхисон байна. Учир нь охиныг хүчирхийлсэн багшийг 30 хоног шоронд хорих ялаар шийтгэсэн байна.Энэ бүхэнд гайхаж балмагдсан охины ээж хэвлэлийнхэнд хандснаар энэ хэрэг олонд илчлэгдэж байгаа юм.
Охин хэдийгээр 14 настай ч гэсэн том биетэй, наснаасаа том харагддаг байсан нь багшийн нүдэнд өртөх шалтгаан байсан хэмээн таамаглаж байна. Охины ээж ярихдаа “ Охин минь сэргэлэн цовоо, сургуульдаа нэр хүндтэй сайн сурагч байсан” хэмээн ярьсан юм. Түүнчлэн “Улаан цайм шударга бус шүүсэн шүүхийхнээс айсан” тухайгаа CNN-ийн ярилцлагын үеэр ярьсан байна. Охиныг хүчирхийсэн багш нь “Биллинг” дунд сургуульд багагүй хугацаанд багшилж байсан ажээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ