Жирэмсэн эмэгтэйчүүдийг тамхи татвал шоронд хийнэ

Жирэмсэн байхдаа тамхи татвал эстони эмэгтэйчүүд таван жил хүртэл хугацаагаар шоронд суух юмуу 1600 хүртэл еврогоор торгуулж мэднэ. Эмч нарын хэлснээс үзвэл, тус оронд бие шалтгаантай эмэгтэйчүүдийн 8,3 гаруй хувь нь тамхи татдаг байна.

Эстонийн Эрүүл мэндийн яам хуулийн төсөл бэлтгэж, үүнд ургийн эрүүл мэндэд хохирол учруулж, жишээ нь жирэмсэн үедээ тамхи татвал шийтгэл хүлээлгэхээр заажээ.

Тамхи татах гэх мэтээр ургийн эрүүл мэндэд хохирол учруулсан жирэмсэн эмэгтэйд таван жил хүртэл хугацаагаар хорих ял оноох юмуу, 96-1600 хүртэл еврогоор торгож болох ажээ.

Хэрвээ мөрдөж буй хууль тогтоомжийн дагуу үйлдэл болон эс үйлдэл ургийг үхэлд хүргэсэн хүмүүсийг шийтгэж болох ч,ирээдүйн хүүхдийнхээ эрүүл мэндэд санаатайгаар хор учруулж буй эхийн үйлдлээс төрөөгүй хүүхдийг хамгаалах нь бэлтгэсэн хуулийн төслийн зорилго болж байна.

Өмнө нь Европын комисс Европын холбооны тамхи татдаг иргэдийн тооны тухай баримт нийтлүүлжээ. Тухайлбал, Эстонид тус орны хүн амын дөрөвний нэгээс илүү нь (26%) тамхи татдаг байна. Европт дундаж үзүүлэлт 28 хувь байгааг шинжээчид дурджээ. Тамхи татдаг оршин суугчид Грект хамгийн олон буюу 40 хувь, харин Шведэд хамгийн цөөн буюу ердөө 13 хувь байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ