Ким Чен Уны хуучин найз бүсгүй цаазлуулжээ

Хойд Солонгост энэ сарын 20-нд12 хүнийг цаазаар авах ялаар шийтгжээ. Тэдгээр хүмүүсийг цаазаар авах болсон шалтгаан нь порнограф хийсэн, тараасан, садар самууныг сурталчилсан гэсэн хэргээр буруутган ийн хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлж байгаа аж. Цаазлуулсан хүмүүсийн дотор удирдагч Ким Чен Уны амраг байсан, дуучин Хён Сон Воль байсан нь багагүй шуугиан тариад байна.

Умард Солонгосын нэрт дуучин Хён Сон Волийг энэ наймдугаар сарын 17-ны өдөр баривчилсан тухай Өмнөд Солонгосын хэвлэлүүдээр гарч байсан.Түүнийг болон хэсэг нөхдийг ньсадар самуун сурталчилсан гэдэг хэргээс гадна БНАСАУ-д хориглодог Библи судрыг хувилан тараасан гэсэн хэргээр буруутгаж байсан юм. Мөн тэдгээр жүжигчид Ким Чен Уны эсрэг бодолтой, улстөрийн нөлөө бүхий хүмүүстэй холбоотой байсан гэсэн хардлага нэлээд байжээ.

Ким Чен Ун болон Хён Сон Воль нар 2000-аад оны эхээр танилцаж холбоотой болсон ч эцэг Ким Чен Ирийн хүсэлтээрсалсан гэдэг.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ