Найман настай хүү ээжийнхээ машиныг барьж яваад, осолджээ

АНУ-д найман настай жаал хүүгийн барьж явсан машин мод мөргөжээ. Ингэснээр түүний охин дүү амь үрэгдсэн байна.
Энэ явдал Аризона муж улсын Финикс хотод болжээ. Хүүхдүүд бүр шөнө дөлөөр унтлаганы хувцастайгаа машинд сууж, гэрээсээ нэг их холдоогүй байна.
Тэдний алга болсныг эх нь мэдээд, хулгайлчихаж хэмээн боджээ. Эмэгтэй хөршийндөө орж, цагдаа дуудсаныг хэвлэлд мэдээлсэн байна.
Машин барьж яваа хүүхдүүдийн тухай болон хүүхдүүдийг хулгайлсан байж болох тухай мэдээ цагдаагийн байгууллагад зэрэг иржээ. Цагдаа нар ийм машин явахыг хараад, зогсоох гэсэн боловч, хүү машиныг гэнэт эргүүлж, ургаа мод мөргөсөн байна. Ингэснээр бяцхан жолоочийн охин дүү амь үрэгджээ.
Саяхан Шинэ Зеланд улсад мөн нэг ийм явдал болж, үүнд оролцогч одоо хатуушийтгэл хүлээх төлөвтэй байна.
Тэндхийн замын цагдаа нар сэжигтэй машин явж байхыг хараад, түүнийг тэр даруй зогсоожээ. Машин хууль сахиулагчдын дэргэд дуулгавартай нь аргагүй зогсож, харин дотроос нь жаахан хүүхдийн нүүр харагдсан байна.
Машиныг долоон настай хүү барьж, харин хажуугийн суудалд нь түүний 49 настай өвөө сууж явжээ. Цагдаа нар согтуу өвөөг сэрээж, юу болсныг нь асуусан байна. Мал болтлоо согтсон өвөө өөрийгөө гэрт хүргэж өгөхийг ачдаа зөвшөөрсөн юм хэмээн ярьжээ.
Машины эзний цусан дахь алкоголийн хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин их байсныг эмнэлгийн шинжилгээ сүүлд нь харуулсан байна. Машин жолоодохыг хэн ч зааж өгөөгүй, дээр нь хөл нь гишгүүрт арай чүү хүрч байсан жаал хүү яаж машин барьж явсанд цагдаа нар одоо болтол гайхацгаадаг аж.
Азаар энэ үеэр ямар нэг ноцтой хэрэг явдал болоогүй байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ