Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнөөс 12.00 цагаас мэдээлэл хийнэ

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 10.30 цагт Нийслэлийн татварын газрын 2 давхрын хурлын танхимд НТГ болон ГТСМТТ УҮГ хамтарсан хэвлэлийн бага хурал болно.
  2. 10.00 цагаас Гэгээнтэн кино театрт Английн нэрт найруулагч Бенжамины бүтээсэн Монголын маань шашин соёл, дорнын анагаах ухааны тухай баримтат кино нээлтээ хийнэ.
  3. 11.45 цагт Гачуурт Налайхын 20.9 км шинэ замын нээлт болно. 
  4. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачилсан "ЭЕРЭГ ЭХ ОРОН" аяны нээлт 10.30 цагаас 
    Зэвсэгт Хүчний 032-р анги дээр болно.
  5. Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос Монгол Улсын Засгийн газраас 2020 оны улсын төсвийг өргөн барихдаа Монгол Улсын хууль зөрчиж байгаа талаар мэдээлэл хийнэ.
  6. Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас "Төрийн албыг 60 тэрбумаар худалдах хэрэг үйлдсэн МАН-ыг татан буулгахаар Дээд шүүхэд хандлаа" сэдвээр Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ