Налайхын шинэ замын хөдөлгөөнийг нээлээ

Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын хөдөлгөөнийг өнөөдөр нээж байна. Уг замыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн юм.

Гачууртын уулзвараас Налайх Чойрыэн уулзвар хүртэлх энэхүү замыг гүйцэтгэгчээр "Синохайдо Лимитед Корпорейшн" компани ажиллажээ. Нийтдээ дөрвөн эгнээ зорчих хэсэгтэй, явган хүний таван гүүр, долоон байршил машины зогсоолтой, ус зайлуулах хоолойтой, гэрэлтүүлэг сайтайг танилцуулгын үеэр онцоллоо.


Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Улаанбаатар хотын Засаг дарга С.Амарсайхан, Зам тээврийн хөгжлийн сайд А.Энх-Амгалан болон албаны бусад төлөөлөгчид оролцож байна.

Image may contain: one or more people, people standing, sky and outdoor

Ерөнхий сайд У.Хүрэлсэх "Өмнө нь бага зардлаар урт зам барихыг илүүд үздэг байсан бол одооноос ашиглалтын хугацаа урттай, чанартай зам барихыг хичээдэг болсон. Энэ зун бороо хур ихтэй байсан тул замын ажилд 29 хоног алдсан ч монгол, хятадын ажилчид хичээнгүйлэн ажилласны үр дүнд хугацаандаа ашиглалтад оруулж байна. 

Энэхүү ажилд гар бие оролцсон бүх хүнд талархлаа илэрхийлье.

Гэхдээ энэ зам нь хурдны зам биш гэдгийг анхаарах ёстой. Замын хөдөдгөөний дүрмээ чанд сахихыг иргэддээ анхааруулж байна. Бусдыг хүндлэн дураараа биш дүрмээрээ зорчихыг хүсье. Алтан шаргал зам нь өлзийтэй сайн байх болтугай" хэмээн нээлтийн үеэр хэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ