“Лалын ахан дүүс” хөдөлгөөний удирдагчийг баривчилжээ

Егиептэд “Лалын ахан дүүс” хөдөлгөөнийхнийг чиглэсэн цагдаа, цэргийн ажиллагаа үргэлжилсээр байна. Нэг өдрийн дотор гэхэд “Лалын ахан дүүс” хөдөлгөөний гишүүн, дэмжигч болон хөдөлгөөний лидерүүдийн гэр бүл, хамаатан садан болох 60 гаруй хүнийг хоморголон баривчилсан тухай албаны эх сурвалж мэдээлж байна. Харин өнөө өглөө тус хөдөлгөөний тэргүүн Мохаммед аль- Белтагиг баривчилсан байна. Түүнтэй хамт Хөдөлмөрийн яамны сайд асан Халед аль-Азари мөн баривчлагдсан гэнэ.
Одоогоор “Лалын ахан дүүс” хөдөлгөөний яг хэдэн гишүүн, дэмжигч баривчлагдан, ял шийтгэл хүлээсэн нь тодорхойгүй байгаа ч энэ тоо хэдэн зуугаар тоологдох гэнэ.
Египетэд өнгөрсөн долдугаар сарын гурванд цэргийн эргэлт гарч, Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг суудлаас бууснаас сарын дараа “Лалын ахан дүүс” хөдөлгөөний тэргүүлсэн Мурсийг дэмжигч олон мянган иргэд эсэргүүцлийн жагсаал хийж, цагдаа цэргийнхэнтэй мөргөлдсөн билээ. Үймээн самуун дэгдэж эхэлснээс хойш Египетэд энэ 500 орчим хүн амь үрэгдсэн ба хохирогчдын ихэнхи нь “Лалын ахан дүүс” хөдөлгөөний гишүүд, дэмжигчид байсан ажээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ