“Дүнжингарав” худалдааны төвийнхөн түрээслэгчдийнхээ лангууг эвджээ

“Дүнжингарав” худалдааны төвийн нэг сарын түрээсийн төлбөр 495 мянган төгрөг байсныг нэг сая төгрөг болгон нэмэгдүүлсэн гэх үндэслэлээр тус төвийн түрээслэгчид өнгөрсөн сард жагсаал зохион байгуулж, худалдааны төвийн захиргаа болон Засгийн газарт шаардлага хүргүүлсэн юм. “Дүнжингарав” худалдааны төвийн захиргаанаас төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэж буй түрээслэгчидтэй гэрээ байгуулахгүй гэдэг байр суурьтай байсан юм.

Тэгвэл “Дүнжингарав” худалдааны төвийн захиргаа, түрээслэгчдийн маргаан хурцадаж, тус худалдааны төвийнхөн түрээслэгчдийг байхгүй хойгуур лангууг нь эвдэн орж, барааг нь гаргаж, зарим цахилгаанаар онгойдог хаалганы тогийг нь салгажээ.

“Дүнжингарав” төвийн түрээслэгчид цагдаад хандан, энэ асуудлыг шалгуулж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ