Чак Хейгэл: Английн парламентын санал хураалтыг хүндэтгэх хэрэгтэй

Сири рүү агаарын довтолгоо хийх тал дээр Их Британийн парламент санал хураахаар болсон. Үүнээс өмнө АНУ-тай хүч хавсран Сирид агаарын цохиолт өгөх гэж байсан юм.
Харин одоогийн байдлаар санал хураалт хараахан эхлээгүй байгаа ч ерөнхий төлөв нь Сири рүү дайралт хийхээс татгалзах хандлагатай байгаа.
Сири рүү дайрахад олон улсын санаа бодлыг хүндэтгэн үзэх хэрэгтэй. Харин энэ тухайд АНУ-ын Батлан Хамгаалахын сайд Чак Хейгэл “АНУ Английн парламентын гишүүдийн саналыг хүндэтгэн үзэх хэрэгтэй.
Аливаа үндэстний гаргасан шийдвэрийг бид хүндэтгэх ёстой” хэмээн хэлж байна.
Тэгэхээр Америк Сири рүү дайралт хийхэд хүрвэл гацааараа дайрах магадлал өндөр болж байна. АНУ Сири рүү хийх дайралтаа бүрэн бэлтгэж дуусан бөгөөд одоо зөвхөн тушаал хүлээж байгаа.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ