Б.Алдаржавхлан: Аав минь харанхуй газарт сууж байхад би муугаа үзүүлэхгүй

Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаагийн нөхөр гэдгээр нь хүмүүс илүүтэй мэдэх болсон“Ноёд” группын захирал Ц.Буяндорж авлигын хэрэгт холбогдоод байгаа. 2007 оны гуравдугаар сард их хэмжээний татвар, онцгой албан татвараас зайлсхийсэн, их хэмжээний хуурамч акц үйлдвэрлэсэн хэргийг нь Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс илрүүлэн шалгасан тухай мэдээлэл хэвлэлээр цацагдаж шуугиан тарьсан цаг саяхан.
Үүнээс улбаалан эрхэм Ц.Буяндоржийг хорих ангид түр саатуулагдаж байгаа, мөн эхнэр нь болох дуучин Т.Ариунаа хэвлэлийнхэнд огт өөр тайлбар хийж “Энэ бүхэн ор үндэсгүй мэдээлэл. Миний нөхрийн бизнес та нарын худал мэдээллээс болоод нурах гэж байна” гэж уурсч суусан.
Гэтэл уг хэргийн учиг тайлагдаж, түүний нөхрийн холбогдсон хэргийн талаархи мэдээлэл дэлгэрэнгүй байдлаар олон нийтэд хүрэх үед тэрбээр хэл сураггүй байх болсон. Харин энэ үед Ц.Буяндоржийн том хүү Б.Алдаржавхлан өөрийн фэйсбүүк хуудсандаа зургаа оруулан ар гэрт нь тохиолдсон таагүй асуудалд хэрхэн сэтгэл эмзэглэж буйгаа илэрхийлжээ.
“Manai ger buld yamar hetsuu baigaag hen ch oilgohgui bas namaig ongiroo gej bodoj baigaa nuhduud zugeer l zurag naas huniig tanidag uhaan muutai durakuud unuudur tursun aav mini haranhui gazar suuj baihad yaj ineej zuragaa avhuuldiin. Bi henii ch umnu hezeech gutarch zovj baigaagaa haruulku ene minii amidral uchiraas” хэмээн бардам бичсэн Б.Алдаржавхланд амжилт хүсч, сэтгэлийг нь засах нэгэн байхад “Аав тань тайван нойрсог” хэмээн тавласан шинжтэй бичсэн нөхөд ч байх юм.
С.Цахиур








3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ