АНУ-д ганц бие хүмүүс олширч байна

АНУ-д ганц бие хүмүүсийн тооолширчээ. Тийнхүү америкчууд ганц бие хүмүүсийн үндэстэн болж байна. АНУ-ын хүн амын тооллогын товчооны мэдээгээр, америкийн иргэдийн дөрөвний нэгээс илүү нь тусдаа аж төрөхийг илүүд үздэгажээ. Хувийн эрх чөлөө, бие даасан байдлынхаа төлөө америкчууд чөлөөт цагаа ч золиослоход бэлэн байна.

1970 оноос АНУ-д ганц бие хүмүүсийн тоо 17-гоос 27% хувь өссөнийг хэвлэлд дурджээ. “Энэ нь сүүлийн тавин жилийн нийгмийн хүрээний хамгийн ноцтой өөрчлөлт юм” гэж судлаачид үзэж байна.

Нэгдүгээрт, америкчууд орой гэрлэх болж, тиймээс тэдний ганцаараж төрөх хугацаа нэмэгджээ. Үүний зэрэгцээ гэрлэсэн хосуудын тоо цөөрсөн байна. Тэдний эзлэх хувь 71-ээс 49% болж буурчээ.

Үүнээс гадна, улам олон хүн өтөл насандаа ганцаараа аж төрж байна. “Одоо настай хүмүүс илүү эрүүл болж, тиймээс айл дагахын оронд ганцаараа амь зууж чадна” гэж хүн ам зүйчид тайлбарлажээ.

АНУ-ын олонхи залуу хоолондоо мөнгө бага гаргаж, кафенд очих нь цөөрч, гэртээ хоол унд хийх нь ихсэж, ингэхдээ эцэг, эх юмуу ах, эгч нараасаа тусдаа суухыг илүүд үзэж байна. Өөрийн гэсэн байртай байх нь тэдний хувьд маш чухал юм. “Ганцаараа амьдрахыг хачирхалтай явдал хэмээн үзэхээ больж байна. Бие даасан байдлын үнэ цэнэ хэрхэн өссөнийг тоо баримт харуулж байна” гэж социологичид тайлбарлажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ