Хятадад нэг хоногт томуугаар өвчлөгсдийн тоо 87 болж нэмэгджээ

Хятадад сүүлчийн нэг хоногт  ”H7N9”  шувууны томуугийн халдвар авсан хүний тоо таваар нэмэгдэж,  87 болжээ.

БНХАУ-ын Эрүүл мэнд, төлөвлөгөөт  төрөлтийн хэрэг эрхэлсэн улсын хорооны хэвлэлд зориулсан мэдээнд дурдсанаар, эмч нар Шанхай хот, Зянсу, Жэзян мужийн оршин суугчдаас вирус илрүүлсэн байна.

Нийт өвчлөгдөгсдөөс 17 хүн нас баржээ. Үүний зэрэгцээ зургаан хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.

Хятадад шувууны томуугийн вирусийн халдвар авсан эхний тохиолдлыг гуравдугаар сарын сүүлчээр зарласан юм. Энэ өвчин хүнээс хүнд халдсан тохиолдол бүртгэгдээд байгаа нь байдлыг улам түгшүүртэй болгож буй.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ