Хойд Солонгос АНУ-ын тусгай элчийн айлчлалыг цуцаллаа

Хойд Солонгосын шоронд хоригдож байгаа АНУ-ын иргэн Кеннэт Баеийг суллуулах хэлэлцээ хийхээр АНУ-ын тусгайэлч өчигдөр Хойд Солонгос руу явсан. Гэтэл тусгай элчийн айлчлал болон яриа хэлэлцээг Хойд Солонгосын талаас цуцалсан тухай цагаан ордноос мэдэлэв. усгай элчээртомилогдсон РобертКинг Хойд Солонгосын талд хүнлэг энэрэнгүй ёсны үүднээс иргэнээ суллуулах хүсэлт тавихаар зэхэж байсан юм.Одоогийн байдалаар Умардынхан ямар шалтгаанаар хэлэлцээг цуцалснаа тайлбарлаагүй байна.

Хойд Солонгост хоригдож байгаа ноён Бае Хойд Солонгост 15 жил хүнд хөдөлмөр эрхлэх ялаар шийтгүүлээд байгаа. Ноён Баеийн ар гэрийнхэн түүний эрүүл мэндэд ихээхэн санаа зовинож байна. Учир нь тэрбээр сахарын өвчтэйн дээр зүрх нь томорсон учир эмчийн хяналтад байх ёстой нэгэн ажээ. Ноён Бае 2012 оны арваннэгдүгээрсард Хятад, Хойд Солонгосын хилийн орчимд буюу зүүн эргийн Расон боомтын орчмоос баривчлагдан хоригдож байгаа юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 55 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 10 цаг 12 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 10 цаг 12 мин