Тэтгэврийн авгайг нэг цагийн дотор 30 настай сайхан бүсгүй болгожээ

Оросын нүүр будагч залуу Руслан Татьянин настай эмэгтэйчүүдийг гучин настай үзэсгэлэнт бүсгүй болгож чаддаг байна. Будалт хийхээс өмнөх болон дараахи  гэрэл зургуудыг харьцуулж үзвэл,  эмэгтэй хүний гадаад байдлыг ингэж  гайхалтай өөрчилж болдогт гайхахаас өөр аргагүй.Эмэгтэйг ид шидтэй юм шигээр өөрчлөхөд Русланд  ганцхан цаг орчмын хугацаа шаардагджээ.

Үр дүн ийм гайхалтай болох юм хэмээн эмэгтэй таамаглаж байгаагүй аж.  Тэрээр өөрийгөө толинд хараад,  харсан зүйлдээ таатай нь аргагүй цочирдсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ