Хохирол барагдуулна хэмээн шүүх хуралдааныг тав хоног хойшлуулжээ

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зарлагдсан Д.Баярсайхан нарт холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан дөрвөн өдөр үргэлжилсэн. Улмаар шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцон Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны өмнө шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирол барагдуулах тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан байна. Шүүх уг саналыг үндэслэн шүүх хуралдааныг 2019 оны 12 дугаар сарын 09-ний 10 цаг хүртэл хойшлуулжээ.

Тодруулбал Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүх хурал 11-р сарын 28-нд 10:00 цагаас Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, шүүгдэгч З.Баянсэлэнгэ хорих ангиас хуралд оролцохоор ирээд байсан. Хуралдааны явцад түүний хэргийг тусгаарлаж, З.Баянсэлэнгийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасны дагуу тэрбээр хорих анги руу буцсан юм.

Харин М.Болортуяа, Ц.Энхтунгалаг, Д.Ганбаатар, Ж.Бурмаа, Д.Баярсайхан, Б.Цэндсүрэн, Л.Чинбат, Г.Тогтохбаатар, Б.Эрдэнэбаатар, Сун Гуан Чин нарын яллагдагч нарыг үргэлжлүүлэн шүүж байсан билээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ