5000“шинэ 200” авсан Монголчууд татвар нэмэгдсэн ч машинаа унасаар л байна

Машин гэхээр манайхан оронд нь юу ч өгөхөөс буцдаггүй. Эрт урьдын ойлголтоор бол сайн морь гэж ойлгож болох ч хувийн машин гэдэг бол зүгээр л хэрэглээ. Зөвхөн “Таван богд”-оос л гэхэд 5000 шинэ 200 гарчихаад, зарагдчихаад байгаагаас харахад хувийн жижиг бизнестээ хөрөнгө оруулахаасаа илүү машиндаа анхаардаг нь манайхны зан.
Өдгөө нийслэлд авто зам ашигласны төлбөрийг 5-15 дахин нэмэгдүүлж хамгийн багадаа нэг автомашинаас 100 мянга түүнээс дээш 300 мянган төгрөг хүртэл авах тухай Нийслэлийн төсвийг өнгөрсөн долоо хоногт НИТХ-аар баталсан билээ. Харин эрх баригчдийн зүгээс авто замын ашигласны төлбөрийг нэмэгдүүлснээр хотын замын ачаалал буурна гэж тооцсон тухайгаа мэдэгдэж буй. Авто зам ашигласны татварыг тав дахин нэмсэнийг эсэргүүцсэн иргэд НИТХ-ын дарга Р.Дагватай уулзан шаардлага хүргүүлэхэд "Би наад төслийг чинь өргөн бариагүй. Тэр өргөн барьсан улстайгаа ярь"хэмээн бусгаж бултаж эхэлсэнээрээ тэрбээр олон нийтийн сүлжээнд “түгжил” хэмээн цоллуулаад ч авсан. Ингэхэд Авто зам ашигласны төлбөр татвар хураамжийг нэмэгдүүлсэнээр машинаа унах нь цөөрч, хотын замын ачаалал буурна гэж бодвол санасны гарз болно. “Таван богд”-оос л гэхэд 5000 шинэ 200 авчихаад байгаа хүмүүс шүү дээ. Манай приустээ залуучууд бол гэрт нь түлээгүй байсан ч машинаа л унана. Тэгэхээр энэ их татвар хураамж бол зүгээр л дарамт болохоос машиныг нь орхиулаад гараад алхуулах эс бөгөөс нийтийн тээвэрт суулгах шийдэл биш. Харин авто замын тендерийн дуусашгүй мөнгөний хүчиндэж бий болгосон төвлөрсөн төлөвлөгөөт эх үүсвэр байна даа л гэж ойлгож болох юм.
Н.Саруул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ