Москваг нүүлгэх санал гарав

ОХУ-ын нийслэл Москва хотыг дорно зүг рүү шилжүүлэх санал дахин тавигдаж эхэлж байна. Энэхүү саналыг Владивосток хотын захирагч Игорь Пушкарев дэвшүүлж байгаа юм. Нийслэлийг нүүлгэснээр дорнод нутгийн эдийн засгийн асуудлууд болон нутаг дэвсгэрийн маргааныг шийдвэрлэхэд тус болно гэж тэрбээр үзэж байгаа.

Түүнээс гадна нийслэл хот нь нутаг дэвсгэрийнхээ зүүн хэсэгт байгаа улс орнуудын хөгжил өндөр хурдацтай байгааг харуулна хэмээн Игорь Пушкарев үзэж байна. 2010 оны тооллогын дүнгээр 11,503, 501 оршин суугчтай гэсэн статистик гарсан бөгөөд нийслэлийг шилжүүлэх санал нь хүн амын тоо ихэсч байгаатай ч холбоотой гэлээ.

Москва нь эдийн засгийн томоохон төв бөгөөд дэлхийд тэрбумтныхаа тоогоор тэргүүлдэг. 2007 онд амьдрахад хамгийн их өртөгтэй хотоор хоёр дахь жилдээ шалгарч байгаа юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ