Galaxy S11-ийн урьдчилсан таамаг гарлаа

Pixel 4, OnePlus 7 Pro, Galaxy S10 зэрэг ухаалаг утаснуудын загвар, үзүүлэлтийг худалдаанд гарахаас нь өмнө нь оновчтой таамаглаж байсан OnLeaks энэ удаад S11-ийн таамгаа нийтэлжээ.

Тус таамгийн дагуу ирэх онд худалдаанд гарах S11 энэ онд гарсан S10-ийн адилаар S11, S11+, S11e гэсэн гурван хувилбартай байх аж. Харагдацын хувьд Note 10-тай ойролцоо буюу дэлгэцийнхээ голд нүүрний камертай, дугуй хэлбэрийн хүрээтэй, чихэвчний оролтгүй. Харин хэмжээний хувьд S11 нь “S10+”-аас том буюу ойролцоогоор 6.63-аас 6.7 инчийн хооронд байх гэнэ. Түүнчлэн S11-ийн бүх загварууд 4G болон 5G сүлжээг дэмждэг байхаар бүтээгдэнэ хэмээжээ.

Дээрх зургаас харвал S11 загвар iPhone 11, Pixel 4 зэргийн адилаар ардаа олон тооны камертай, тэдгээр нь тэгш өнцөгт хэлбэрээр эгнэсэн байдалтай байх нь.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 17 хэм дулаан
Уржигдар 07 цаг 41 мин

Улаанбаатарт 17 хэм дулаан
Уржигдар 07 цаг 41 мин