Фукушима орчмын цацрагийн хорын хэмжээ илт нэмэгджээ

Японы Фукушима атомын цахилгаан станцын ойролцоох газарт цацрагийн хэмжээ өмнө нь тооцоолж байснаас 18 дахин их байгаа нь түгшүүр төрүүлж байна. Өнгөрсөн долоо хоногт албаныхан атомын цахилгаан станцын газар доор байрлах нөөцлүүрээс цацраг идэвхит бодисоор бохирдсон ус алдагдаж байгааг илрүүлсэн юм. Тиймээс албаныхан цаг алдалгүй цацраг идэвхит бохирдолтой ус нөөцлүүрийг засаж сэлбэх ажилдаа орсон. Нөөцлүүрээс цацраг идэвт бодис цагт ойролцоогоор 100 млЗивертийн хэмжээгээр алдагдаж байжээ. Энэ асуудалтай холбоотойгоор цацрагийн мэргэжилтнүүд Фукушима шинжилгээ, судалгаа хийж үзэхэд агаар дахь цацрагийн хэмжээ хүнийг дөрвөн цагийн дотор үхэлд хүргэж болохуйц аюултай түвшинд хүрсэн байжээ.
2011 онд болсон газар хөдлөлт, цунамын улмаас Фукушима АЦС дахь цөмийн тогоонуудад дэлбэрэлт болж, асар том гамшиг болсон ба үүнээс хойш Фукушима орчимд хөл хорио тогтоож, иргэдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсан билээ.Тэр цагаас хойш Фукушима орчимд цацаргийн нөлөөгөөр хүмүүсийн дундах хорт хавдрын өвчлөл нэмэгдэж, далайн амьтдаас хүртэл цацаргийн хор илрэх болсон билээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ