Ам.доллар төгрөгийн эсрэг 2.50 төгрөгөөр чангарлаа

Есдүгээр сарын 02 өдөр; Өнгөрсөн Баасан гарагт Монголбанкны зарласан ханшаар ам.доллар төгрөгийн эсрэг 1614 төгрөг 48 мөнгөнөөс 1616 төгрөг 98 мөнгө хүрч хоёр төгрөг 50 мөнгөөр өссөн чангарсан байна. Харин "Наймар шарга" валютын зах дээр Ням гарагт ам.долларыг 1637 төгрөгөөр авч 1640 төгрөгөөр зарж байсан юм.

Удахгүй Монголбанк 1650 төгрөг гэсэн ханшийг зарлаж магадгүй юм. Гэхдээ "Найман шарга" зах дээр ам.долларын авах зарах ойртсон нь цаашид ам.долларыг төгрөгийн эсрэг суларч магадгүй гэсэн таамагийг дэвшүүлж байна. Ам.доллар төгрөгийн эсрэг чангарсан ч гэсэн Евро ам.долларын эсрэг суларснаар төгрөг Еврогийн эсрэг 2140 төгрөг 96 мөнгөнөөс 2139 төгрөг 99 мөнгө хүрч -97 мөнгөөр суларсан байна. Ам.доллар Еврогийн эсрэг ингэж чангарахад АНУ-ын эдийн засгийн суурь мэдээнүүд сайн гарсантай холбоотой юм. Евро төгрөгийн эсрэг ийнхүү суларсан байхад иень төгрөгийн эсрэг 16 төгрөг 45 мөнгөнөөс 16 төгрөг 49 мөнгө хүрч 4 мөнгөөр чангарсан бол Английн фунт 2504 төгрөг 14 мөнгөнөөс 16 төгрөг 49 мөнгө хүрч 5 төгрөг 17 мөнгө хүрч тус тус чангарлаа. Монголчуудын ам.долларын дараа хамгийн их сонирхдог БНХАУ-ын юань 263 төгрөг 80 мөнгөнөөс 264 төгрөг 19 хүрч мөн л 39 мөнгөөр чангарсан байна. Ийнхүү ажлын 15 өдөр дараалан ам.доллар төгрөгийн эсрэг чангарсан ажээ.

Харин дэлхийн зах зээл дээр ам.доллар төгрөгийн эсрэг наймдугаар сарын 30-ний байдлаар 186 төгрөгөөс 1595 төгрөг хүрч +1.25 хувиар чангарсан байна. Тухайн өдрийн хамгийн дээд ханш нь 1615 төгрөг бол доод ханш нь 1586 төгрөг байлаа. Сүүлийн 5 өдрийн байдлаар ам.доллар төгрөгийн эсрэг +3.86 хувиар чангарсан бол оны эхнээс +17.45 хувиар чангарлаа. Тэгвэл өнгөрсөн оны мөн үеийнхээс ам.доллар төгрөгийн эсрэг +18.32 хувиар чангарсан байна.

businessnews.mn

Сүүлийн 5 хоногийн Дэлхийн зах зээл дээрх ам.доллартай харьцах төгрөгийн хөдөлгөөн


АМ.ДОЛЛАР/ТӨГРӨГ ХОСМОГИЙН ХАНДЛАГА (График Өдрөөр)


СЭТГЭГДЭЛ БИЧИХ