"Тайм"сэтгүүлийн "Оны хүн" өнөөдөр тодорно


Алдарт "Тайм"сэтгүүл 12-р сарын дугаартаа "Оны хүн"-ийг шалгаруулдаг уламжлалтай.Энэ дагуу өнөөдөр 2019 оны "Оны хүн"-ийг тодруулах ба арван хүнийг онцлоод байна.Үүнд:
1.Конгрессийн төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси
2.АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп
3.БНХАУ-ын удирдагч Ши Жинпин
4.Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн
5.Фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг
6.Америкийн хөлбөмбөгч бүсгүй Меган Рапино
7.Шведийн эко идэвхтэн Грета Тунберг
8.Д.Трампын импичментийн үйл ажиллагааг эхлүүлсэн ТТГ-ын нууц мэдээлэгч
9.АНУ-ын хувийн өмгөөлөгч Рудольф Жулиани
10.Хонконгийн тэмцэгчид.
"Тайм"сэтгүүлийн ноднингийн "Оны хүн"-ээр "том үнэний төлөө маш их эрсдэл хүлээсэн"сэтгүүлчид тодорсон юм.Тодруулбал нас барсан Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашукжи,Мьянмар дахь "Ройтерс"-ийн сэтгүүлч,филиппин бүсгүй Мария Ресса,Америкийн "Capital Gazette"сонин.Дашрамд дурдахад эл шалгаруулалтыг 1927 оноос эхэлсэн бөгөөд анхны "Оны хүн"-ээр Атлантик дээгүүр анх ниссэн Чарльз Линдберийг нэрлэж байв.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин